Нийтлэл - 2

image

ШУТИС-ийн МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус сургуулийн нийт багш, ажиллагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “ISO 9001:2015 & Боловсрол 4.0” сургалт-семинар Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт 2020 оны 01 сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдав.

Энэ удаагийн сургалт-семинарыг үр дүнтэй явуулах үүднээс “World Cafe”, “Marked Place” зэрэг орчин үеийн сургалт семинарын шинэ аргачлалыг хэрэглэж, “Нийслэлийн хөгжилд бидний оролцоо” сэдвийн дор чөлөөт байдлаар эхлүүллээ.

 

 

ШУТИС-ийн МехТС-ийн захиргаа, Чанарын менежментийн зөвлөлөөс хамтран зохион байгуулдаг 147 хүн оролцсон энэхүү сургалт семинарыг нээж ШУТИС-ийн захирал доктор, профессор Б. Очирбат “ШУТИС-2030 стратеги төлөвлөгөө” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 

Сургалт семинарт УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх, ШУТИС-ийн УЗ-н дарга, доктор, профессор Д.Бадарч “Боловсрол 4.0” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлж, Нээлттэй боловсролын төвөөс сургалтын шинэ технологийн танилцуулга хийв.

 

 

ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн академич Ж.Тэмүүжин “Эрдэм шинжилгээ судалгааны ажлаар өөрийгөө үнэлүүлэх, өгүүлэл бичих, анхаарах зүйлс” сэдвээр, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Дэмбэрэл “Оюуны өмч, патент, шинэ бүтээл бий болгох, бүртгүүлэх” сэдвээр профессор, багш нарт зориулсан илтгэл хэлэлцүүлэв. Мөн ЧМ-ын зөвлөлийн гишүүдийн зүгээс сургуулийн ажилтан, ажилчдад зориулж “Эрүүл зөв хооллолт”, “Хувь хүний манлайлал”, ISO 21001:2018 стандарт хэрэгжүүлэх модулийн сургалтууд хийгдлээ.

 

 

“ISO 9001:2015 & Боловсрол 4.0” сургалт семинар нь МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх хүрээнд тус сургуулийн нийт багш, ажилчдыг хамруулан зохиогдож байгаа 4 дэх удаагийн нэгдсэн сургалт-семинар юм.

МехТС-ийн хамт олон Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж 2018 онд баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авсан бөгөөд 2019 онд хөндлөнгийн магадлах аудитад амжилттай дүн үзүүлсэн юм. Бид цаашдаа чанарын менежментийн тогтолцоогоо гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, улмаар Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.