“Дээд боловсролын удирдлага”

image

БСШУСЯ-ны захиалгаар, Азийн хөгжлийн банкны (АХБ) санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн (ДБШТ) хүрээнд ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс “Дээд боловсролын удирдлага” нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг (МООC)

  1. Дээд боловсролын манлайлал;
  2. Их, дээд сургуулийн засаглал;
  3. Стратегийн төлөвлөлт;
  4. Өөрчлөлтийн удирдлага;
  5. Их, дээд сургуулийн зохион байгуулалтын дизайн

сэдвийг хамруулан анх удаа монгол хэл дээр бэлтгэж, танилцуулга болон 5 удаагийн цуврал вебинарыг  БСШУСЯ, АХБ-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, ДБШТ-ийн нэгж, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдах ажилтнуудад зориулан 2020 оны 6 дугаар сарын 23-аас 30-ны өдрүүдэд зохион байгуулав.

Та бүхэн www.edx.edu.mn платформ дээр байршуулсан “Дээд боловсролын удирдлага” MOOC-д бүртгүүлэн бие даан судалж, бизнесийн байгууллагад өргөн хэрэглэгддэг манлайлал, засаглал, стратегийн төлөвлөлт, өөрчлөлтийн удирдлага, байгууллагын зохион байгуулалтын дизайны талаарх суурь, тулгуур ойлголтуудтай танилцан тэдгээрийг дээд боловсролын салбарт хэрэглэх боломжийн талаар мэдээлэл, мэдлэг, ур чадваруудыг олж авна уу гэж урьж байна.

 

 

Нээлттэй боловсролын төв