НБТ-ийн эрдэмтэн судлаачид ШУТИС-ийн “Эрдмийн чуулган - 2021” арга хэмжээнд амжилттай оролцлоо

image

ШУТИС-ийн профессор, баг, судлаачдын “Эрдмийн чуулган-2021” арга хэмжээнд бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, нэгжүүдээс шалгарсан нийт 39 илтгэл техник-технологи, байгалийн ухаан-хэрэглээний шинжлэх ухаан, нийгэм-хүмүүнлэг гэсэн 3 салбараар хэлэлцэгдэж, дараах судлаачдын илтгэлүүд шалгарсан байна. Үүнд:

Техник-технологи салбар:

I байр: Б.Аюурзана, БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн салбарын ахлах багш, - “Шүүрэлтийн урсгалыг загварчлах сүлжээний Больцманы арга”;

II байр: Л.Удвал, ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын профессор, -“Монгол хүүхдийн хэв шинжит тавхайд үндэслэсэн хэвлүүрийн онцлог”;

III байр: Д.Ганбат, Нээлттэй боловсролын төвийн захирал,”Анагаах ухааны болон спортын биомеханикийн судалгаанд инерцийн сенсор ашигласан туршлага, үр дүн, боломж”;

Байгалийн ухаан-хэрэглээний салбар:

I байр: Д.Цэдэнбаяр, ХШУС-ийн Математикийн тэнхимийн профессор, “Волтерийн операторийн зарим зэргийн спектрал анализ”;

II байр: Ю.Ганчимэг, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, “Усан орчноос хүнд металлыг модификацид оруулсан цеолитоор ялгах судалгааны дүн”

III байр: Ч.Алдармаа, ХШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, “Гелийн атомыг хүчтэй лазерийн орноор иончлох процессийн судалгаа”;

Нийгэм-хүмүүнлэгийн салбар:

                    I байр: П.Цэрэнчимэд, Нээлттэй боловсролын төвийн ахлах мэргэжилтэн, "Ковид-19 цар тахлын үед дээд боловсролын багшийн мэргэшлийн ур   чадварыг дээшлүүлэх масс онлайн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэнтуршлага ба хөтөлбөрийн үнэлгээ (ШУТИС-ийн жишээн дээр)";

                   II байр:А.Оюунгэрэл, БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын ахлах багш, "Удирдлагын зохион байгуулалтын хүчин зүйлс байгууллагын гүйцэтгэлд                          нөлөөлөх нь".

Эрдмийн  чуулганд бүтээлээ ирүүлсэн, оролцож судалгааны бүтээлүүдээ хэлэлцүүлсэн нийт багш, судлаачиддаа баяр хүргэж, цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.