"XXI зууны дижитал технологи ба их сургуулийн багш" сэдэвт ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

image

"XXI зууны дижитал технологи ба их сургуулийн багш" сэдэвт ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
 
БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан "XXI зууны дижитал технологи ба их сургуулийн багш" сэдэвт 5 модуль сургалтыг 2021 оны 10 дүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Microsoft Teams болон edx.edu.mn платформаар цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Энэхүү сургалтад төрийн болон төрийн бус өмчийн 44 их, дээд сургуулийн нийт 179 багш нар хамрагдаж байна.
 
Тус сургалт нь “Дижитал технологи дээд боловсролын багш”, “Сургалтын дизайн ба цахим сургалтын технологи”, “Цахим контент ба сургалтын нээлттэй нөөц материал (OER)”, “Дижитал профессор ба дижитал оюутан”, “Нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл (MOOC)” гэсэн агуулгуудаар багш нарын ур чадварт нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн 5 модуль бүхий сургалт юм.
 
Сургалтыг хамтран зохион байгуулж байгаа ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн багш, мэргэжилтнүүд болон сургалтад оролцож байгаа нийт багш нартаа #БАЯРЛАЛАА