Багшийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хуваарь

image

ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төв нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албатай хамтран 2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах цахим сургалтуудыг зохион байгуулна.
Тус сургалтууд нь цахимаар үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд нэг сургуулиас хэдэн багш, хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг сургалт эхлэхээс 7-14 хоногийн өмнө их, дээд сургуулийн багшийн хөгжлийн төвүүд рүү илгээнэ. Иймд та бүхэн багшийн хөгжлийн төвөөрөө дамжуулан сургалтын талаарх мэдээллийг авах боломжтой.
Сургалт, хэлэлцүүлэг болон бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70140052 утаснаас лавлаарай.