БОЛОВСРОЛ 4.0
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ
Монгол хэл дээр боловсруулсан анхны нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл (MOOC)
Нээлттэй боловсрол бол хүмүүс мэдлэгийг хамтран бүтээж, хоорондоо чөлөөтэй солилцож улмаар мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох арга замын тухай философи юм. Мэдлэгээ хүмүүс өөр хоорондоо чөлөөтэй солилцох явдал бол хамгийн гол нээлттэй боловсролын онцлог шинж юм.
Монгол хэл дээр боловсруулсан анхны хичээл “Нээлттэй боловсрол” -ыг судалж үзсэнээр та бүхэн нээлттэй боловсролын талаар бүрэн мэдээлэл олж авахын зэрэгцээ сургалтын нээлттэй эх материал хэрхэн зохиох, зохиогчийн эрхийн шинэ зохицуулалт, суралцах үйл ажиллагааны дизайныг хэрхэн зохиох, улмаар нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл хэрхэн бүтээх талаар мэдлэг, ур чадвар олж авна. Энэхүү мэдлэг, чадварыг эзэмшсэнээр сургалтын үйл ажиллагааг бүтээлчээр өөрчлөх арга ухааныг ойлгож авснаар багш хүн өөрийн заадаг хичээлээ хэрхэн хялбар, дөт замаар оюутан суралцагчдад ойлгуулах талаар бүтээлчээр бодох, сэдэх ухааныг өдөөж өгөх юм.
Энэ нээлттэй хичээл нь дараах 5 сэдвийг хамарч байна.
“Нээлттэй боловсрол” нийтэд зориулсан онлайн хичээлийг бэлтгэхэд нийтдээ үндсэн 6 багшаас гадна тодорхой чиглэлийн эксперт 10 гаруй эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулсан юм. Энэ хичээл нь 250 минутийн видео хичээл, 5 гарын авлага, 550 гаруй слайд зэргийг агуулсан. Энэ хичээлийг 6 цагийн дотор судалж эзэмших боломжтой.
БАГШ НАР