Erasmus+ (ARTEST project)
ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилт бүхий ARTEST олон улсын боловсролын төсөл нь 2020 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төслийн зорилго нь ОХУ болон Монгол улсын боловсролын хүмүүнлэгийн салбарт Европын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх явдал юм.
ARTEST төсөл нь дараах зорилтуудтай:
- Хүмүүнлэг болон Дижитал хүмүүнлэгийн салбарыг STEM-ийн арга технологитой хослуулсан боловсролын инновацлаг арга зүйг хөгжүүлэх,
- Европын тэргүүн туршлага, арга зүйг их, дээд сургуулийн багш нарт олгосноор багшийн мэргэшлийн хөгжлийг эрчимжүүлэх,
- Олон улсын оюутан солилцоо бүхий салбар дундын магистерийн хөтөлбөрийг хөгжүүлэх, бий болгох,
- Соёлын өвийг сурталчилах, хадгаламж хамгаалах чиглэлийн олон улсын төсөл хөтөлбөрүүдэд зориулсан Дижитал лаб (виртуал платформ)-ыг бий болгох,
- STEM-ийн арга зүй болон технологиор баяжуулсан хүмүүнлэгийн салбарын инновацийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд уялдуулах, “дижитал лаб”-ын жижиг төслүүдийг дэмжих замаар хөхүүлэн дэмжих.
Төслийг хэрэгжүүлж буй консорциум нь ОХУ, Монгол, Герман, Итали, Грек, Кипр зэрэг орны их, дээд сургуулиудаас бүрдэж байгаа юм.