Erasmus+ (DeSTT project)

  


Төслийн тухай

Нээлттэй боловсролын төв нь багш, судлаачдын манлайллын ур чадварыг хөгжүүлэх DeSTT (Development of Skills and Teachers Training for Leadership) төслийг Итали, Испани, Польш, ОХУ, Казакстан, Монгол улсын нийт 11 их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь дээд боловсролын чадавхыг дээшлүүлэх (CBHE)  Erasmus+ төслөөс санхүүжиж байгаа бөгөөд төслийг 2020-2023 он хооронд хэрэгжүүлнэ. 

Төслийн зорилго:

  • Багшийг хөгжүүлэх, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх
  • Албан болон албан бус хэлбэрээр багшийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт манлайл, багшийн манлайллын агуулгыг суулгах, нэмэгдүүлэх
  • "Багшийн манлайллын төв" -ийг төсөл хэрэгжүүлэгч их дээд сургуулиуд дээр байгуулах

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Нээлттэй боловсролын төв нь энэхүү төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  1. "Боловсролын Удирдлага" магистрын хөтөлбөрийг иж бүрэн шинэчлэх, төслийн хүрээнд Европын их дээд сургуулиудаас дамжуулсан сургалтын шинэлэг арга зүй, материалыг хөтөлбөрт тусгах. 
  2. "Багшлах эрх" олгох сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, цахимжуулах.
  3. Дээд боловсролын манлайлал, Багшийн манлайлал, Дээд боловсролын удирдлага зэрэг чиглэлүүдээр эрдэмтэн багш, судлаачдыг сургаж, хөгжүүлэх, олон улсын туршлага судлуулах.
  4. Багшийн манлайлалын сургалт, судалгааны лабораторыг НБТ-ийн харьяанд байгуулах