БАГШИЙН ХӨГЖИЛ НАСАН ТУРШИЙН ХӨГЖИЛ

Багшийн хөгжил, насан туршийн боловсролын тэнхим нь дараах үйл ажиллагааг хариуцан явуулж байна.

  1. Багшийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа

 

  • а. Их сургуулийн багшийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх;
  • б. Багшийн хөгжлийн асуудлаар судалгаа явуулан, хэрэгцээг тодорхойлж, урт, богино хугацаатай сургалт явуулах, багшийн бие даан тасралтгүй хөгжих нөхцлийг бүрдүүлэх;
  • в. Бүрэлдэхүүн сургуулиудын багшийн хөгжлийн багуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
  • г. Их, дээд сургуулийн багш нарт багшлах дадлага олгох сургалт явуулах;
  • д. Багш, ажилтны хөгжил, төлөвшилд чиглэгдсэн спорт, соёл, урлагийн арга хэмжээг холбогдох нэгжүүдтэй хамтран зохион байгуулах;
  1. Боловсролын бодлого, удирдлага, мэдээллийн технологийн чиглэлээр ахисан түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх

 

  • а. Элсэлт явуулах, оюутны бүртгэл хяналтыг хариуцах;
  • б. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, сайжруулах;
  • в. Сургалтын үйл ажиллагааг зохих түвшинд явуулж, хяналт тавих;
  • г. Төгсөлтийн ажлын чанарыг хангах;
  1. Мэдээллийн технологийн бакалаврын сургалт явуулах

 

  • а. Хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох;
  • б. Сургалтад онлайн болон бусад дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх;
  • в. Чанартай сургалт явуулж, мэргэжлийн хичээлд мэдээллийн технологи нэвтрүүлэх арга барилыг оюутанд олгох;
  1. Насан туршийн боловсрол олгох сургалт
  • а. Үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженерүүдэд зориулсан богино хугацааны сургалтууд
  • б. Нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээл бэлтгэх, cургалт явуулах